Сургуулийн тухай

About University

МОТТО

Эрдэм мэдлэгийг баялаг болгоё.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн болон технологийн салбарт шинэ мэдлэг технологи бүтээж, баялаг болгох, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий энтерпренёр судалгааны сургууль буюу эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн цогцолбороор ажиллаж мэдлэгт тулгуурласан эдийн засагт шилжихэд хувь нэмэр оруулахад оршино.

ХЭТИЙН ЗОРИЛГО

Дэлхийн боловсролын шилдэг эталон болох олон улсын, европын боловсролын стандартад нийцсэн, итгэл хүлээсэн энтерпренёр эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн цогцолбор сургууль болох.

СУРГУУЛИЙН ТҮҮХ

Санхүү бизнесийн Жонон дээд сургууль нь 2001 оны 11 сарын 19-ны өдөр байгуулагдсан. Өмчийн хэлбэр нь төрийн бус бөгөөд үүсгэн байгуулагч нь эдийн засгийн ухааны доктор, профессор Наваансамдангийн Ганбямба юм. Жонон дээд сургууль нь нанобиотехнологи, наношинжлэх ухаан, наноинженерчлэл зэрэг өндөр технологи /high tech/, компьютер программ хангамж, бизнесийн менежмент, олон улсын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлээр дээд боловсролын бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ эдийн засаг, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр орой, эчнээ сургалт явуулдаг ба Монгол Улсад анх удаа Нанотехнологийн бизнесийн удирдлага, биотехнологийн бизнесийн удирдлага, наноинженерчлэл, биопроцессын инженерчлэл, хөрөнгө оруулалтын сан, ухаан судлал зэрэг чиглэлээр магистрын сургалт явуулж байгаа нь бидний давуу тал юм.

Жонон дээд сургууль нь БСШУ-ны сайдын 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 231 тоот тушаалаараттестатчилагдсан.бмиүз-ийн 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102 тоот тогтоолоор магадлан итгэмжлэгдсэн. 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн а/357 тушаалаар 2017 он хүртэлх 5 жилийн хугацаагаар хоёр дахь удаагаа аттестатчилагдсан.

Жонон Дээд Сургууль нь 2007 онд сургуулийн барилгыг өргөтгөж, 5 давхар бүхий хичээлийн байр шинэ байр бариж, барилгыг 2007 оны 11 дугаар сард ашиглалтанд оруулсан. Энэ нь өөрийн эзэмшлийн хичээлийн байр бөгөөд барилга байгууламжийн нийт талбай 1096 кв.м бүхий 3 лаборатори, 11 кабинет бүхий байгууламж юм. Сургалтын материаллаг бааз, ном сурах бичиг нь нийт 11621 ширхэг ном, үүнээс 5110 нь мэргэжлийн ном сурах бичиг бөгөөд 45 суудалтай уншлагын танхим бүхий номын сантай. Бакалаврын 7, магистрын 5 хөтөлбөрөөр 450 гаруй оюутан суралцагч, 20 гаруй багш үйлчилгээ, удирдлагын албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

СУРГУУЛИЙН АМЖИЛТ, БҮТЭЭЛ

Манай сургуулийн биотехнологийн чиглэлээр суралцаж буй бакалавр, магистрант нар док.проф Р.Сүхмягмар багшийн удирдлага дор анх удаа өндөр дэвшилтэт технологиор биодизель үйлдвэрлэж, Монголын анхны нефть бүтээгдэхүүнийг бүтээжээ. Биодизелийг дизели түлшээр ажилладаг зуух, түлш, автомашин гэх мэт бүх төрлийн дотоод шаталтат хөдөлгүүрт ашиглана. Хамгийн гол нь энэ удаагийн бүтээгдэхүүн био учраас байгаль орчинд хоргүй, ногоон үйлдвэрлэлийг эхлүүлж байгаа нь давуу тал юм. Анхны биодизелийг турших ёслолын ажиллагаа 2011 онд Хэнтий аймагт болсон бөгөөд энэ үйл явдал Монголд инновацийг дэмжих, тогтолцоог бүрдүүлэх эхлэл болж байна.

Бид өөрийн сургууль дээрх сургалтын лаборатори болон Сэлэнгэ аймгийн Бороогийн хөндийд байрлах орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон биотехнологийн пилот үйлдвэрт ажиллаж, мөн дадлагаа хийдэг. Энэ үйлдвэрт Монгол болон Украйн улсын мэргэжлийн өндөр чадвар бүхий мэргэжилтнүүдийн баг ажилладаг бөгөөд манай улсад анх удаа үйлдвэрлэлийн олон улсын GMP сертификатыг авсан үйлдвэр юм. Үйлдвэр нь судалгаа ба хөгжил (Research and Development Unit) болон Үйлдвэрлэлийн (Manufacturing Unit) гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Пилот үйлдвэр нь Чанарын хяналт, Электрофорез, Хроматографи, Эсийн өсгөвөр, Молекул биологи гэсэн нийт 5 тэнхим, лабораторитой. Одоогоор тус үйлдвэрийн олон улсын судалгааны баг нь дэлхийн оюуны өмчийн байгууллагаар үйлдвэрлэх технологио патентжуулсан өөрсдийн 6 шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, экспортлоход бэлэн болоод байна.

Закажите недорогой анализ воды