Нягтлан бодох Бүртгэл

Хөтөлбөрийн тодорхойлолт: 

“Нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр нягтлан бодогч бэлтгэх бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалтын хөтөлбөр юм.

“Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрийн агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хэсгээс бүрдэнэ. Оюутнууд ерөнхий суурь хэсгээр дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардагдах  шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 34 кредит цаг, мэргэжлийн суурь хэсгээр зайлшгүй шаардлагатай онол арга зүйн мэдлэг эзэмшүүлэх 31 кредит цаг, мэргэшүүлэх хэсгээр тухайн мэргэжлээр мэдлэг чадвар, дадал эзэмшүүлэх 53 кредит цаг, танилцах болон мэргэжлийн дадлагын 8 кредит цаг нийт 126 кредит цагийн хичээлийг судална.

Мэргэжилтний тодорхойлолт

Байгууллагын эдийн засгийн мэдээллийг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх, боловсруулах, тайлагнах чадвар бүхий мэргэжилтэн байна. 

Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг 

  • Дээд боловсролтой мэргэжилтний зайлшгүй мэдвэл зохих хүмүүнлэг, нийгмийн ухаан, математик статистик, мэдээллийн систем зэрэг ерөнхий эрдмийн суурь мэдлэг
  • Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлага, маркетинг, менежмент зэрэг мэргэжлийн суурь мэдлэг
  • Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, аудитын стандарт болон үндэсний стандарт, бүртгэлийн технологи ажиллагаа, мэдээллийн систем, санхүүгийн программ хангамж, санхүү, татварын болон удирдлагын тайлан бэлтгэх, тайлангийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийж дүгнэлт өгөх

Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар 

  • Нягтлан бодох бүртгэлийн анхны баримт бичгийг хянаж боловсруулах, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, нягтлан бодох бүртгэлтэй холбогдох олон улсын болон үндэсний стандартын дагуу байгууллагын гадаад болон дотоод хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн зөв санхүүгийн мэдээллээр хангах
  • Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч, банк, гааль, татварын алба, нийгмийн даатгалын байгууллага болон бусад харилцагч байгууллагуудтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулан баримтжуулах
  • Эд хөрөнгийн тооллого хийх, хөрөнгийн хөдлөл өөрчлөлт, ашиглалтын үзүүлэлтүүдийг тооцоолох 
  • Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг шалгаж хүлээн авах, санхүүгийн тайланг бэлтгэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, татварын тооцооллыг хийх
  • Хөдөлмөрийн хууль, нийгмийн даатгалын багц хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд цалин хөлсний тооцооллыг үйлдэх, хянах чадвартай байх
  • Бизнесийн орчны өөрчлөлтийг тусган ажиллах
  • Өртгийн загвар боловсруулах, өртгийн удирдлагын систем боловсруулах, удирдах
  • Санхүүгийн тайлан болон гүйцэтгэлийн аудитын үйл ажиллагааг зохион байгуулж явуулах

Хөтөлбөрт элсүүлэх болзол

  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн
  • ЕШ-ын босго оноо:
    • Математик - 400
    • Англи хэл - 400

Та энэхүү мэргэжлийг сонгон суралцахыг хүсвэл ЦАХИМААР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Закажите недорогой анализ воды