Бизнесийн удирдлага

Хөтөлбөрийн тодорхойлолт: 

Бизнесийн удирдлага мэргэжлээр Бизнесийн Удирдлагын Бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалтын хөтөлбөр юм. 

Бизнесийн удирдлага мэргэжлийн хөтөлбөрийн агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хичээлүүдээс бүрдэнэ. Ерөнхий суурь хичээлүүдээр суралцагчид дээд боловсрол олгоход зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 44 кредит цаг, мэргэжлийн суурь хичээлүүдээр Бизнесийн удирдлагамэргэжлээр зайлшгүй эзэмших шаардлагатай онол, аргазүйн мэдлэг эзэмшүүлэх 54 кредит цаг ба мэргэших хичээлүүдээр мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 40 кредит цагийн хичээлийг судлах болно.

Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг 

  • Хүмүүнлэг, нийгмийн ухаан, гадаад хэл, математик, компьютерын суурь мэдлэг
  • Санхүүгийн үндсэн мэдлэг болон нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн онолын суурь мэдлэг 
  • Байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлыг олж илрүүлэх, бизнесийн гадаад болон дотоод орчны судалгаа хийх, үр дүнг тайлагнах замаар удирдлагын шийдвэр гаргахад туслах мэдээлэл болон бизнес төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх мэдлэг эзэмшүүлэх зорилготой.

Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар 

  • Бизнесийн орчны судалгаа хийх
  • Тоон болон чанарын өгөгдлийг боловсруулж, шинжилгээ хийж дүгнэлт өгөх
  • Байгууллагын үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцийн удирдлагын хүрээнд удирдлагын шийдвэр гаргалтанд зориулсан төлөвлөлт хийх
  • Тайлан бэлтгэх, шийдвэр гаргах, компьютерын хэрэглээний болон өгөгдөл боловсруулах програм хангамжуудыг ашиглах чадвар эзэмшинэ
  • Бизнесийн харилцааны соёлтой, өөртөө итгэлтэй, сонсох, бичих, илтгэх болон манлайлах чадварт суралцана

Ажлын байр, албан тушаал

Бизнесийн болон төрийн байгууллагын

  • Хүний нөөцийн алба
  • Маркетингийн алба
  • Стратеги төлөвлөлтийн албаны менежер
  • Байгууллагын үндсэн үйл ажиллагааны менежер
  • Бизнесийн орчны судлаач
  • Төслийн менежер

зэрэг албан тушаалуудад ажилладаг. 

Хөтөлбөрт элсүүлэх болзол

  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн
  • ЕШ-ын босго оноо:
    • Математик - 400
    • Англи хэл - 400

Та энэхүү мэргэжлийг сонгон суралцахыг хүсвэл ЦАХИМААР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Закажите недорогой анализ воды