Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам барих Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн гишүүдийн нэг нь та. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам болон Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлын талаар тайлбар хийхээр үеэрээ “ Манай улсын нутгаар явж байгаа км болгон манай улсын ашиг. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Л.Элдэв-Очир нар эсэргүүцээд байгаа. Тэднийг Хятадын УИХ-ын гишүүд үү, Монголын парламентын гишүүн үү гэдэг асуулт гарч ирнэ. Энэ хоёр гишүүн төмөр замыг Хятадын нутгаар хол явуулах гээд байна” гэж хэлсэн.  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам барихыг та яагаад эсэргүүцэв?